сурган хөмүүжүүлэх зөвлөгөө/эцэг эхэд/
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Эцэг эхэд: Эцэг эхчүүд та бүхэнд дараах нийтлэг ардаанууд ажиглагдаж байдгийг анхаарч хүүхэдтэйгээ зөв боловсон харьцаж байна уу.
-Нялх жаахан юм юугаа мэддэг,ойлгодог юм” Өсөж том болохоороо өөрөө аяндаа ухаарч ойлгодог.
-Гэдэс цатгалан,мөр бүтэн,эрүүл энх байвал болох нь тэр
-Хүүхдийг сургууль хүмүүжүүлэх ёстой,тиймийн тулд багш сурган хүмүүжүүлэгчид байдаг
-Хүүхдүүдтэйгээ үеийн юм шиг харьцдаг
-Тэдэнтэй хамт байх цаг бараг гардаггүй,өөрөөр хэлбэл хүүхэд ямар ч хамгаалалтанд байдаггүй
-Юм болгонд нь урдуур нь орж зааж,тулган тушаах маягаар тэдний ертөнцийг таних үзэлд хэт оролцдог.
Иймээс эцэг эхчүүд та бүхнийг Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”номыг уншаасай гэж хүсэж байна.
Хүрээлэн буй орчноо хэрхэн танин мэдэж,суралцаж ухаарч буйг бодит амьдралаар харуулсан энэ ном нь хүүхдийн сэтгэл зүй,зан чанар,харилцаа,ухаарлын онцлог,түүнд эцэг эх нь хэрхэн нөлөөлж буйг гайхалтайгаар харуулсан байдаг.
Зөвхөн хүүхдийнх ч бус хүний амьдралын бүхий л үзэгдлийг гайхалтай гаргасан ном юм.
3-15 насны хүүхэд, тэдний эцэг эхчүүдэд:
Сүүлийн жилүүдэд 3-15 насны хүүхэд тэдний эцэг эхчүүд ирээдүйнхээ төлөө санаа тавих нь мэдэгдэхүйц ихсэж оюуны хөгжил сэтгэн бодохуй хичээлүүдэд хамрагдах багачуудын идэвх сэргэж оюун сэтгэлгээг хөгжүүлэх ном сурах бичиг 3-15 насны хүүхэд, тоглоом хайх нь олширлоо.Оюун ухааныг эрхэмлэдэг хүүхэд багачууд залуу эцэг эхчүүдийн шинэ үе төлөвшиж байна. Хүний оюуны хамгийн идэвхтэй нас бол 3-15 юм. Хүүхэд 3-15 насандаа гойд оюунлаг эрүүл бодомжтой,хурдтай сэтгэдэг бөгөөд ихээхэн бүтээлч мөрөөдөмтгий зоригтой байдаг. *3-15 насны хүүхдийн эцэг эхчүүд асран хамгаалагчдыг хүүхдийн оюун сэтгэлгээг хэрхэн зөв хөгжүүлэх арга барилын талаар чиглүүлж зөвлөгөө өгч сургалтын гарын авлага ном товхимлоор хангана. Эцэг эхчүүд хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэх онцгой хариуцлагатай ажлыг таамгаар бус шинжлэх ухааны үндэстэй хийх ёстой. * Сурагч багачуудыг дотроос нь өөрийг нь идэвхжүүлэх энэ арга нь тэдний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг байна. Тийм хүүхэд богино хугацаанд зөв боловсордог ажээ.Гэтэл ийм ажил хийгддэггүй тул эцэг эх багш нар сурагчдыгаа яаж хөгжүүлэх талаар баримжаагүй болж хүүхдээ ерөнхийлөн шахдаг нь тэднийг бүр залхаадаг байна. Сурагчид бас өөрсдөө хөгжлийн баримжаагүй учраас хаа хамаагүй зүйлээс самардаж ,төөрч будилан сурах идэвх нь суларч эцэст нь өөрт зохиогүй мэргэжил таарахгүй ажилд нухлагдаж насан туршдаа сэтгэл санааны дарамттай амьдрахад хүрч байна.Бид ирээдүй үеэ оюунлаг бүтээлч сэтгэлгээтэй зөв боловсорсон саруул ухаантай иргэн болгон төлөвшүүлэх үүрэгтэй. * Хүүхдийн оюун ухааныг тэлэн идэвхжүүлж болно.Хүүхдийн билэг авьяасыг хөгжүүлж нээн илрүүлж болно.Хүүхэд бол хоосон мэдээлэл чихдэг сав биш,тэрээр асаан дүрэлздэг бамбар мөн.Гагцхүү та бидний ажлын эхлэл зөв байх ёстой. Танд зөвлөж байна.
Та өөрийгөө зөв амьсгалж байгаа эсэхээ мэдэж авах нь таны эрүүл мэндэд тустай. Үүний тулд бүх биеэ суллан мөрөө цэх өөртөө эвтэйхнээр цаг тавьж суух.Ингээд минутанд хэдэн удаа амьсгалж байгаагаа тоолоорой. Амсгалын явцыг хяна. Эхлээд гэдсээ сулла. Үүнийг хэвлийн хөндийн амьсгал гэнэ. Хэнхэрцгээ төвийлгөөд цээжээ сөхөн амьсгалбал цээжний хөндийн амьсгал болно. Мөн холимог амьсгал гэж бий.
Хэрэв та 1 минутанд 14-өөс цөөнгүй амьсгал авч чадвал сайн гэсэн үг. Цээжээ хөнгөнөөр тэнийлгээд агаарыг шингээн уужуу гаргаж сурах нь элдэв халдварыг амьсгалаараа авахгүй байх сайн талтай. Хэрэв минутанд 18-аас илүү амьсгалдаг бол эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйн шинж. Иймд дутуу амьсгал ямар зүйлээс болж байгааг анхаарах нь чухал. Илүүдэл жингээ үз. Хоол хүнсээ тохируулж хэрэглээрэй. Энэ бүхэнтэй тэмцэж чадвал амьсгалахад хөнгөн болно.
Бичсэн: Myagmarnaran | цаг: 15:35 |
зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих