Шүдэнз худалдагч охин
Цас манаран, оройн харуй бүрий улам харанхуйлан байсан тэр үдшийн хүйтнийг ямар байсан гэж санана. Энэ бол шинэ жилийн босгон дээр ганцхан удаа болдог битүүний үдэш байсан хэрэг шүү дээ. Ийм хүйтэн харанхуй цагаар хөл, толгой нүцгэн гуйранч, бяцхан охин гудамжаар гэлдрэн явав. Үнэндээ гэрээс гуталтай гарсан боловч хэтэрхий томдсон хуучин шаахай нь хөөрхий охинд тийм их тус болох байсан гэж үү. Энэ шаахайг урьд нь охины ээж өмсч байсан гэж бодвол хэр зэрэг том байсан нь аяндаа тодорхой болно биз дээ.Хар хурдаараа давхин явсан хоёр сүйх тэрэгнээс айж, зам хөндлөн гүйж гарах...