2011-2-24
сурагчдад өгөх зөвлөмж

Сурагчдад өгөх зөвлөмж
Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Таныг 7-хон алхамд өөрийнхөө авьяас чадвараа олж нээхийг урьж байна.
Өөрийгөө таньж мэдэхэд тань тус болох 7 арга
1. Та өөрийгөө сонс.
Та толины өмнө зогсож өөрийнхөө нүдрүү эгцлэн харж чадах уу? За юу харагдаж байна?Хүний нүдний харц зүрх сэтгэлийнх нь толь байдаг.Өөрийн дотоод ертөнц рүүгээ хийх аялалаа харцнаасаа эхлээд аажим аажмаар нүдээ анин ухаан санааныхаа дууг чагна.Тэгээд мэдэрч буй бүх дотоод мэдрэмжээ ,санаа бодлоо тэмдэглэж аваарай.
2. Зорилтоо тодорхойл.
Зорилгоо тодорхойл ,амьдралд чинь зөв чиг болох зүйлсээ жагсаан бич.Оройтолгүй өөрийн амьдралынхаа төлөвлөгөөг зохион гарга.
3. Дуртай зүйлсээ тодорхойл.
Та дэвтэр аваад дуртай болон дургүй зүйлээ мөн яагаад дуртай ,яагаад дургүй вэ? гэдэг шалтгааных нь хамт жагсаан бичээрэй.
4. Та өөрийнхөө тайван тухтай байдаг орчноо нээ.
Та өөрийнхөө сэтгэлийг амраасан,аз жаргалтай ,тав тухтай байдаг орчноо ,мөн таны сэтгэлийг тавгүйтүүлдэг ,танд тухгүй санагддаг орчноо мөн шалтгааныг нь хамт жагсаан бичээрэй.
5. Амьдралд чинь байхгүй бол болохгүй гэсэн зүйлээ мэд.
Байхгүй л бол болохгүй гэсэн зүйлээ бичиж зүйл бүрийнх нь хойно яагаад энэ зүйлээсээ татгалзаж чадахгүй байгаагаа тодорхойл.
6. Зүрх алддаг зүйл бүхнээ тодорхойл.
Бүрэг зан нь хүн бүрт өөр өөр хэмжээгээр мөн өөр өөр орчинд илэрдэг тодоод мэдрэмжийн нэг илрэл юм. Ма айдас ,эмээж буй зүйлийнхээ шалтгааныг тодруулан шалтгааныг нь олж тэмдэглээрэй.
7. Өөрийнхөө эрхийг мэддэг бай.
Та өөрийнхөө эрхийн хүрээг мэддэг байхад бусдын эрхийн хүрээг ч гэсэн мэднэ.Өөрийнхөө эрхийн болон эрх чөлөөний хязгаарыг тогтоон тодорхойлоорой. Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant